ЭХС-ын спортын их наадмын цомын эзэд боллоо

Эрчим хүчний салбарын ажилтан ажиллагсдын дундах спортын 6 төрөлт их наадам 5-р сарын 21-24-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдаж төр, хувийн хэвшлийн нийт 31 байгууллагын 1400 гаруй тамирчид өрсөлдлөө.

  • Олс таталт – шагналт 5-8-р байр;
  • И-спорт – 5-8-р байр;
  • Шатар – эмэгтэй баг тамирчид хүрэл медаль, эрэгтэй баг тамирчид шагналт 5-р байр;
  • Ширээний теннис – эрэгтэй  алтан медаль, эмэгтэй алтан медаль хүртэж СдМ Л.Мягмарсүрэн, ОУХМ Ц.Наранцацрал нар “шилдэг тоглогч”;
  • Сагсан бөмбөг – эрэгтэй баг алтан медаль, эмэгтэй баг алтан медаль хүртэж СМ Т.Цогбадрах, ОУХМ Б.Цацрал нар “шилдэг тоглогч”;
  • Волейбол – эрэгтэй баг алтан медаль, эмэгтэй баг мөнгөн медаль хүртэж СМ З.Цэнд-Аюуш “шилдэг тоглогч”;

тус тус амжилтыг үзүүлэв.

Нийлбэр дүнгээр “ДЦС-4” ТӨХК 84 оноогоор магнайлан цомын эзэд болцгоосон бол, “УБЦТС” ТӨХК 68 оноогоор, “ЦДҮС” ТӨХК 67 оноогоор тус тус удаах  байруудыг эзэллээ.

Спортын наадамдаа амжилттай оролцсон нийт тамирчиддаа компанийн нийт ажиллагсдын зүгээс баяр хүргэж цаашдын ажил, спортын тэмцээн наадамд нь өндөр амжилтыг хүсье