Авлигын эсрэг “Соён гэгээрүүлэх” сургалт

“ДЦС-4” ТӨХК Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч, ажил гүйцэтгэгч, ус, уур, дулааны гэрээ байгуулан хамтран ажилладаг компани, аж ахуйн нэгжийн удирдлага, инженер, менежерүүд болон энэ үйл ажиллагаанд шууд оролцдог өөрийн компанийн Худалдан авах ажиллагааны хэлтэс, Борлуулалт маркетингийн алба, Нийгэм ахуйн хэлтэс, Төлөвлөлт эдийн засгийн хэлтэс, Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийг оролцуулсан “Соён гэгээрүүлэх” сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтад хамтран ажиллагч 36 байгууллагын төлөөлөл, дотоодын 26 ажилтан нийт 62 хүн хамрагдав. Сургалтыг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, дэд бүтцийн салбар хариуцсан ахлах комиссар Тэрбиш удирдан явуулсан бөгөөд энэхүү сургалт нь Төрийн өмчит компанитай хамтран ажилладаг хувийн хэвшлийнхнийг анх удаа хамруулж буйгаараа онцлог байлаа.

Сургалтыг зохион байгуулахад АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, Эрчим хүчний салбарыг хариуцсан комиссар Номин-Эрдэнэ хамтран ажиллаж, цаашдын үйл ажиллагаанд зөвлөмж өглөө.