“АНГЛИ ХЭЛЭЭР ЯРЬЦГААЯ-LET’S SPEAK ENGLISH” тэмцээн

“ДЦС-4” ТӨХК-ийн нэгжүүдийн дунд уламжлал болгон зохиогддог “Let’s speak english” тэмцээнийг Захиргаа, хүний нөөцийн алба, Механик цех хамтран амжилттай зохион байгуулж дууслаа. Уралдаанд 1- байрыг Дулааны хянах хэмжүүр автоматикийн цех /ДХХАЦ/-ийн “C.I.S” баг, 2-байрыг Захиргааны “Shark” баг, 3-р байрыг Зуухан цех /ЗЦ/-ийн “Sharks” багууд тус тус эзэлж, Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны нэрэмжит Тусгай байрын шагналыг Түлш дамжуулах цех /ТДЦ/-ийн “New generation” баг тус тус эзэллээ. Англи хэлний тэмцээнд олон жил өөрийгөө хөгжүүлэн идэвхи санаачлагатай оролцсон дараах нэр бүхий ажилтнуудыг тусгай шагналаар шагнаж урамшууллаа. ТДЦ-ийн электроникийн инженер Н.Дашданзэн, ЗЦ-ийн зуухны машинч Б.Энхсаруул, Турбин цехийн төв насос станцын машинч Б.Алтанзул, тохируулга тосолгооны системийн засварчин Л.Батсүх, Цахилгаан цехийн диспетчерийн холбооны ашиглалтын монтёр Б.Уранчимэг, ДХХАЦ-ийн хэмжүүрийн засварчин П.Давааням. Тогтсон улалмжлалын дагуу ирэх жилийн тэмцээнийг ЗХНА-тай хамтран ДХХА-ийн цех зохион байгуулахаар боллоо.