АШИГЛАЛТЫН ЭЭЛЖҮҮДИЙН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН “МЭДЛЭГ” ТЭМЦЭЭН

Ашиглалтын ажилтнуудын дунд жил бүр зохиогддог ажил мэргэжлийн  ”Мэдлэг” тэмцээнийг 2019 оны 02 сарын 25-аас 03 сарын 29-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнийг 3 үе шаттайгаар зохиосон ба эхний шат нь дөрвөн ээлжийн нийт ажилтнуудаас ашиглалтын заавар, ААД, ТАД-ийн шалгалт авсан. Энэ нь тухайн ээлжийн уралдааны суурь оноо болох бөгөөд  2-р шатанд онол мэдлэгийн тэмцээн станцын “ДӨЛ” танхимд, 3-р шатыг Олон Улсын хүүхдийн “НАЙРАМДАЛ” зуслангийн “Хараацай” театрт амжилттай зохион байгуулж нэгдсэн дүнгээ гаргаж аваргаа шалгаруулсан. Энэ жилийн онцлог нь багууд 9 хүний бүрэлдэхүүнтэй, багийн 4 гишүүн өмнө нь мэдлэг тэмцээнд оролцож байгаагүй байх гэсэн шаардлагын дагуу баг тус бүр багийн гишүүдийг бүрдүүлэн амжилттай оролцлоо. Тус тэмцээний гуравдугаар байранд 45,88 оноогоор ээлжийн инженер М.Хангай ахлагчтай 4-р ээлжийн “Шуурхай залуус” баг, хоёрдугаар байранд 48,35 оноогоор ээлжийн инженер Х.Чулуун-Эрдэн ахлагчтай “Энерги” баг, тэмцээний тэргүүн байранд ээлжийн инженер М.Дөлгөөн ахлагчтай 1-р ээлжийн “Хурд” баг шалгарлаа.