ИЛТГЭЛИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ…

“ДЦС-4” ТӨХК-ийн нийт ажилтнуудын дунд зохион байгуулагддаг илтгэлийн
уралдаан энэ жил 5 дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулагдлаа.
Станцын инженер техникийн ажилтнууд, ажилчид станцын хэмжээнд тулгамдаж
буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх
талаар хийсэн судалгаа, шинжилгээний ажлаа хамт олондоо танилцуулах
боломжийг энэ уралдаан олгодог. Уралдааныг 2 үе шаттай зохион байгуулсан
бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд “ДЦС-4”
ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер, МУ-ын зөвлөх
инженер Б.Ганхуяг, ШУТИС-ийн дэд захирал, шинжлэх ухааны доктор,
профессор, академич Х.Энхжаргал, ШУТИС-ЭХС-ийн ахлах багш, докторант,
А.Түмэнбаяр, “ДЦС-4” ТӨХК-ийн ерөнхий инженерийн орлогч, МУ-ын зөвлөх
инженер Р.Ганбат, СХА-ны дарга, докторант, МУ-ын зөвлөх инженер
Г.Галбадрах, ХА-ны дарга, МУ-ын зөвлөх инженер Д.Өсөхбаяр, ТЭЗХ-ийн
дарга, МУ-ын мэргэшсэн нягтлан бодогч Ж.Отгон нар ажиллалаа. Уралдаанд
нийт 12 илтгэл ирүүлснээр 2-р шатанд дараах 8 илтгэл шалгарч илтгэлээ
тавьсан. Үүнд: “Балансын төхөөрөмжийн үр ашиг” Турбин цехийн баланс
доргионы мастер С.Пүрэвсүрэн, “Станцын дотоод циклийн ус бэлтгэл” Хими
цехийн ахлах инженер В.Өлзий, лабораторийн инженер Ц.Мөнхзаяа, “ТДЦ-ийн
цахилгаан түлхэгчүүдэд гарч буй хүндрэл, гарах арга замууд” Түлш
дамжуулах цехийн засварчин Ж.Мөнхбат, “Мэргэжил бол боловсрол, мэргэшил
бол чадвар” Судалгаа хөгжлийн албаны менежер Д.Тулга, “Нарийн ширхэгт
үнсний хэрэглээ ба боломж” Судалгаа хөгжлийн албаны инженер Э.Ганбат,
“Цахилгаан системийн өөрчлөлтийн оновчтой горимын симуляци загвар”
Турбин цехийн арматур шугам хоолойн засварчин Д.Ганбат, “Цахилгаан
түлхэгчийн ажиллагааг найдваржуулах шийдлүүд” Түлш дамжуулах цехийн
цахилгааны инженер Э.Наранхүү, “Авто замын цементэн бэхжүүлсэн сууринд
үнс ашиглах боломж” Судалгаа хөгжлийн албаны орчуулагч инженер
Ц.Батжаргал илтгэлүүдийг тавив. 2019 оны илтгэлийн уралдаанд “Цахилгаан
системийн өөрчлөлтийн оновчтой горимын симуляци загвар” сэдвээр Турбин
цехийн арматур шугам хоолойн засварчин Д.Ганбат 1-р байр, “Авто замын
цементэн бэхжүүлсэн сууринд үнс ашиглах боломж” сэдвээр Судалгаа
Хөгжлийн албаны инженер орчуулагч Ц.Батжаргал 2-р байр, “Станцын дотоод
циклийн ус бэлтгэл” сэдвээр Хими цехийн ахлах инженер В.Өлзий,
лабораторийн инженер Ц.Мөнхзаяа нар 3-р байр эзлэв.