Компанийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Компанийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Спорт комплексийн хөлбөмбөгийн ногоон талбайд зохион явагдлаа.

Тэмцээнд Захиргаа, Түлш дамжуулах цех, Зуухан цех, Турбин цех, Цахилгаан цех, Дулааны хянах хэмжүүр автоматикийн цех, Хими цех, Механик цех, “МЭЗ” ХХК-“СММ” ХХК-ийн хамтарсан нийт 9 багийн 144 тамирчин 2 хэсэгт хуваагдан тоглолоо.

“А” хэсгээс Зуухан цех, Түлш дамжуулах цехийн багууд, “В” хэсгээс Механик цех, Цахилгаан цехийн багууд нэг хоёрдугаар байраар шалгарч Олимп системээр 3-р байрын төлөө Механик цех,  Цахилгаан цех тоглон үндсэн цагт тооны харьцаа тэнцэж, торгуулийн цохилтоор Цахилгаан цехийн баг ялалт авч хүрэл медалийн эзэд болсон бол, аваргын тоглолтонд таарч тоглосон ТДЦ-ийн баг ЗЦ-ийн багийг үндсэн цагт 1:0-ийн харьцаагаар хожиж аваргын цом, алтан медалийн эзэд болон шалгарлаа.

Аваргын цом алтан медалийн төлөө тоглосон 2 баг хэсгийн аваргын төлөөх тоглолтонд таарч тоглоход ЗЦ-ийн баг 1:0 харьцаагаар хожоод байсан юм.

Тэмцээний шагналыг компанийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг тэргүүтэй компанийн удирдлагууд гардууллаа.