Компанийн ажилтнуудын техникийн орос хэлний мэдлэгийн түвшинг ахиулах сургалтыг амжилттай зохион байгууллаа…

“ДЦС-4” ТӨХК-ийн “Эрхэм зорилго”, 2023 он хүртэлх “Хэтийн зорилго”, “Үнэт зүйлс”-ийг хэрэгжүүлэх үүднээс ажилтнуудын техникийн хэлний мэдлэгийн түвшинг ахиулах, сурах идэвхи, санаачлагыг өрнүүлэх ,багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Орос хэлний анхан болон техникийн дунд шатны сургалтыг ШУТИС-ийн Гадаад хэлний институтын Европ судлалын тэнхимтэй хамтран зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг ажлын байранд нь орос хэлний мэдлэг зайлшгүй шаардлагатай ажилтнуудыг сонгон авч хэлний түвшинг нь ахиуулах сургалт явуулснаараа онцлог болсон. 2018 оны 11-р сарын  17-ны өдөр сургалтандаа амжилттай суралцсан ажилтнуудын сургалтын үр дүнг сорих зорилгоор “ОРОС ХЭЛНИЙ МЭДЛЭГ СОРИХ БИЧИЛ ТЭМЦЭЭН”-ийг зохион явууллаа.