Компанийн 100 буудалт даам, шатрын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө

2024 оны Компанийн аварга шалгаруулах 100 буудалт даам, шатрын тэмцээнүүд 3 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Дөл танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 100 буудалт даамны тэмцээнд нийт 37, шатрын тэмцээнд эрэгтэй 41, эмэгтэй 7 тамирчин нийт давхардсан тоогоор 2 өдрийн турш 85 тамирчин уулгүй талын цусгүй тулаан хийж, оюун ухаанаа уралдуулж дүнгээ гаргалаа.
100 бууудалт даам
1-р байр Турбин цехийн тамирчин Б.Билгүүн
2-р байр Зуухан цехийн тамирчин Д.Эрдэмбилиг
3-р байр Ахмадын хорооны тамирчин Б.Алагаа нар тус тус шалгарч алт мөнгө хүрэл медалийн эзэд боллоо.
Шатар
1-р байр Хяналтын албаны тамирчин Д.Лхагвадорж
2-р байр Механик цехийн тамирчин Р.Төгсжаргал
3-р байр Ахмадын хорооны тамирчин Б.Лхагвасүрэн нар тус тус медалийн эзэд боллоо.
Мөн энэ жил эмэгтэй шатарчдын дунд Нийгэм ахуйн хэлстийн нэрэмжит сорилго тэмцээнийг зохион байгуулж шилдэг 7 шатарчин өрсөлдсөнөөс Судалгаа хөгжлийн албаны тамирчин Б.Ганганмөрөн, Зуухан цехийн тамирчин Г.Одмичид нар 1,2-р байрыг эзэллээ. Энэ жилийн шатрын тэмцээнд Нийгэм ахуйн хэлтсийн Барилга байгууламжын засвар хяналтын инженер Б.Батсүрэн, Тохижилт үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ж.Адьяатогтох нар хамт олны хамтаар бүтээлч ажлын хүрээнд сийлж, урласан шатрыг тэргүүн байр эзэлсэн Хяналтын албаны тамирчин Д.Лхагвадоржид гардуулан өгсөн юм. Тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа баяр хүргэж ажлын амжилт хүсэн дараа дараагийн тэмцээн уралдаануудад нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.