Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

2024 оны Компанийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн 3-р сарын 15-16-ны өдрүүдэд Эрчим спорт зааланд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ удагийн тэмцээн нь 5-р сард зохион байгуулагдах Эрчим хүчний салбарын тэмцээний шигшээ багийг бүрдүүлэх зорилготой байснаараа онцлог байлаа. “ДЦС-4” ТӨХК-ийн 9 төрөлт тэмцээний нээлтийн үйл ажиллагаа явагдаж гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг нээж үг хэлсэн бол зочин уран бүтээлчээр дуучин Хулан, бөмбөрийн Ритмика хамтлаг нар өөрсдийн уран бүтээлийн дээжээс толилуулав. Нээлтийн үйл ажиллагааны дараа нэгжийн дарга нарын дундах шидэлтийн тэмцээн амжилттай явагдаж нийт 15 нэгж өрсөлдсөнөөс Д.Энхбүрэн даргатай Механик цехийн баг тамирчид бусдыгаа манлайлан EDI Mongolia брендийн гарын бэлгээр шагнуулав. Сагсан бөмбөгийн тэмцээнд нийт эрэгтэй 13, эмэгтэй 8 баг өрсөлдөж дүнгээ гаргахад Эрэгтэй багуудаас Б.Алтанхуяг даргатай Цахилгаан цехийн баг тамирчид тэргүүн байр эзэлж, Д.Лувсанчүлтэм даргатай Турбин цехийн баг тамирчид дэд байрт шалгарсан бол Л.Ганболд даргатай Зуухан цехийн баг тамирчид гутгаар байр эзэллээ. Эмэгтэй багуудаас Захиргааны нэгжүүдийн шигшээ багийн тамирчид тэргүүн байр эзэлсэн бол П.Баяр-Эрдэнэ даргатай Түлш дамжуулах цех дэд байр, Б.Алтанхуяг даргатай Цахилгаан цех гутгаар байрт шалгарлаа. Тэмцээний тэргүүн тоглогчдоор Цахилгаан цехийн тамирчид болох Б.Алтангэрэл, Э.Халиунаа нар тодорлоо. Компанийнхаа нийт тамирчдад дараа дараагийн тэмцээн уралдаануудад нь өндрөөс өндөр амжилт хүсье