Төрийн дээд шагналаар шагнагдсан ажилтнууддаа баяр хүргэе

Турбоагрегат №1,2,3,4-ийн хүчин чадал нэмэгдүүлэх төслийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэн станцын суурилагдсан хүчин чадлыг 89 МВт-аар нэмэгдүүлэхэд хамт олноо удирдан зохион байгуулж, өөрийн мэргэжил, ур чадвар, уйгагүй хөдөлмөр, оюуны чадавхиа дайчлан, хэрэглэгчдийг цахилгаан дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан тул Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Ганхуяг, Төслийн дэд зохицуулач Л.Баасан нарыг МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор, Турбин цехийн дарга Ц.Батмагнайг “Алтангадас одон”-оор тус тус шагнасан байна.

Мөн хамт олноо ажил үйлсээрээ манлайлан олон жил идэвхи зүтгэлтэй ажилласан Захиргаа хүний нөөцийн албаны хүний нөөцийн менежер Ю.Энхээ, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн Л.Очгэрэл нарыг МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар, Нийгэм ахуйн хэлтсийн Байгууллагын гоо зүй, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Оюунбилэг, ДХХА-цехийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер Д.Баярмаа нарыг “Алтангадас одон”-оор тус тус шагнаж урамшууллаа.