Дэлхийн ур чадварын 44 дэх удаагийн тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо 2017 оны 10-р сарын 15-аас 18 –ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 44 дэх удаагийн ур чадварын тэмцээнд манай баг тамирчид өмнөх амжилтаа ахиулах зорилготой оролцсон бөгөөд зургаан төрөлд өрсөлдсөн залуус маань зорилгоо амжилттай биелүүллээ.
Монголын баг, олон улсын эксперт багш нарын хамт
Гагнуурын төрөлд оролцсон гагнуурчин Ж.Жанлав-Ойдов ,багш эксперт С.Батсайханы хамт . “ Даралтад сав гагнаж дууссаны дараа “
Тус тэмцээнд эх орноо төлөөлөн гагнуурын төрөлд оролцсон Техник технологийн коллежийн төгсөгч Ж.Жанлав-Ойдов 700 оноогоор тусгай байрын шагнал хүртлээ. Тэрбээр энэ амжилтаараа тус төрөлд оролцсон 34 орны ооролцогчдоос 18 дугаар байр эзэлсэн юм.
Дэлхийн ур чадварын тэмцээнд гагнуурын төрөлд оролцсон Техник технологийн коллежийн төгсөгч Ж.Жанлав-Ойдовыг бэлтгэж, амжилттай оролцоход нь эксперт багшаар нь ажилласан манай компианийн СХА-ны МСГЛ- ийн эрхлэгч С.Батсайханд станцын удирдлагын баг, хамт олны өмнөөс баяр хүргэж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэхийн ялдамд дэлхийд нэрээ гаргасан гагнуурчид олныг бэлтгэхийг хүсэн ерөөж, ажлын амжилт хүсье.