Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан “Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтныг чадавхижуулах нь” сэдэвт сургалт 2014 оны 11-р сарын 27-28-ны өдрүүдэд явагдлаа. Энэхүү сургалтанд улсын хэмжээний нийт 300 гаруй эрх бүхий албан тушаалтан хамрагдсан ба манай “ДЦС-4” ТӨХК-аас Захиргаа, Хүний нөөцийн албаны дарга Л.Жамбалсүрэн оролцсон.