Аж үйлдвэрийн тоон радиографийн төхөөрөмж

Судалгаа Хөгжлийн Албаны Металл Судлал Гагнуурын Лаборатори
MNS ISO/IEC 17020 : 2002 стандартаар итгэмжлэгдсэн
техникийн хяналтын байгууллага

Манай компани 2014 оны 1-р сараас тоон радиографийн шинэ техник, технологи нэвтрүүлж байгаа бөгөөд энэ нь эрчим хүчний салбарт төдийгүй Монгол улсад анхдагч болж байна.
Энэ технологи нь бүх төрлийн металл эд анги, тэдгээрийн гагнуурын оёдлын чанарыг 100% -н найдваржилттай шалгаж баталгаа өгдөг.
Аж үйлдвэрийн тоон радиографийн төхөөрөмж нь XXG3005 рентген аппарат, HD-CR 35 NDT PLUS тоон бүртгэгч гэсэн 2 багажны иж бүрдэлээс тогтоно.
Тоон бүртгэгч нь Герман улсын Durr NDT компанид үйлдвэрлэгдсэн 2014 онд худалдаанд гаргаж буй шинэчилж сайжруулсан HD-CR 35 NDT PLUS загвар юм.
RT_6
Давуу тал болон хэрэглэх хүрээ:
Тоон радиографийн техник, технологи нь хальс хэрэглэдэггүй бөгөөд олон дахин ашиглах дүрсний хавтан хэрэглэх ба түүнд уншигдсан дүрсийг компьютерт оруулж томсгох, тодруулах, хэвлэх, файлаар хадгалах, цахимаар илгээх үйлдэл хийдэгээрээ давуу талтай эдийн засгийн хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологи юм.
RT_1-768x1024
RT_2-768x1024
RT_3
RT_4
RT_5