Компанийн Залуучуудын холбоо 10-р сарын 27-ны өдөр “Айл гэрийн хоёр дахь нар” сэдэвт гэр бүлийн өдөрлөгийг станц дээрээ амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд ажиллагсдын маань хайртай хүү, охин, гэргий, нөхөр, аавууд гээд 50 гаруй хүн оролцлоо.
“Айл гэрийн хоёр дахь нар” сэдэвт өдөрлөгийн зорилго нь компанийн залуучуудын гэр бүлийн ойлголцлыг бэхжүүлэх, өөрсдийн ажлын байраараа бахархах, тэдгээрт зөв ойлголтыг өгөхөд оршсон.
Өдөрлөгийн үеэр гэр бүлийнхэн маань Алдарын танхим, Түлш дамжуулах цехийн удирдах щит, Төв удирдах щит №1, Турбин цехийн заал, Эрчим зоогийн газар зэргээр зочилж бидний ажилладаг ажлын байруудтай танилцсан.
Ийнхүү өдөрлөг маань нэг өдрийн хугацаанд болж өнгөрсөн ч ажлын байран дээрээ гэр бүлийнхэнтэйгээ аз жаргалтай, баяр баясгалантай явах залуусыгаа харахад сайхан байлаа. Энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулахаар Залуучуудын холбоо төлөвлөж байгааг дуулгахад мөн таатай байна.
Компанийнхаа нийт залуучууд, ажилтан албан хаагчдын гэр бүлд нь аз жаргал, сайн сайхан бүхний дээдийг өргөн дэвшүүлье!
“ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбоо