Компанийн ажиллагсдын хэлний мэдлэгийн түвшинг тогтоох, үүндээ тулгуурлан гадаад хэлний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Сантис боловсролын төвтэй хамтран 145 залуу ажиллагсдынхаа англи хэлний түвшинг тогтоох сорилыг зохион байгууллаа. Энэхүү сорилын дүнд тулгуурлан АНГЛИ ХЭЛЭЭР ЯРЬЦГААЯ тэмцээнийг анхан шат, ахисан анхан шат, дунд шатны түвшинтэй ажиллагсдыг хамруулан амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд Түлш дамжуулах цехийн GENERATION, Зуухан цехийн SHARK’S, Турбин цехийн TURBINE, Цахилгаан цехийн ELECTRO, Дулааны хянах хэмжүүр автоматикийн цехийн CIS, Хими цехийн THUNDER, Механик цехийн GREEN POWER багууд оролцлоо. Мөн хөгжөөн дэмжигчдийн дунд 2 төрлийн тэмцээн зохион байгууллаа.
Хөгжөөн дэмжигчдийн тэмцээний ялагч Түлш дамжуулах цехийн замчин А.Эрдэнэбулган
Хөгжөөн дэмчигчдийн тэмцээний ялагч Хими цехийн тоноглолын засварчин Х.Барсболд, Түлш дамжуулах цехийн вагон хөмрөгчийн засварчин М.Мөнхнасан 3-р байр Механик цехийн GREEN POWER
2-р байр Зуухан цехийн SHARK’S баг
1-р байр Цахилгаан цехийн ELECTRO баг
2018 онд Сантис боловсролын төвтэй хамтран ажиллахаар гэрээ байгуулсны дагуу компанийн ажиллагсад 10-20%-ийн хөнгөлөлттэйгээр суралцахаар болсон.
3-р байрын шагналт Механик цехийн GREEN POWER баг өөрсдийн санаачлагаар 2018 оны тэмцээнийг зохион байгуулахаар боллоо.
Тэмцээнд оролцсон болон амжилт үзүүлж байр эзэлсэн, зохион байгуулсан Захиргаа хүний нөөцийн алба, Хими цехийнхээ ажиллагсаддаа ажлын өндөр амжилт хүсье