Компанийн ажиллагсдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, англи хэлээр ярих чадварыг сайжруулахад зорилгоор “АНГЛИ ХЭЛЭЭР ЯРЬЦГААЯ-LET’S SPEAK ENGLISH” тэмцээнийг Захиргаа, Хүний нөөцийн алба, Судалгаа хөгжлийн алба хамтран зохион байгуулж байна. Энэхүү тэмцээний эхний шат болох “ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨЛ”-ийн тэмцээн 2015 оны 5-р сарын 15-нд “Дөл” танхимд амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнийг Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер М.Амарбаясгалан, СХА-ны дарга Г.Галбадрах, SINGAPORE EDUCATION GROUP сургалтын төвийн багш Н.Наранболд, KATARZYNA CHRISTOP нар шүүн явуулсан.
Тэмцээнд 9 ажилтан оролцож өөрсдийн чөлөөт сэдвээр бэлтгэсэн илтгэлээ англи хэл дээр танилцуулж, шүүгчдийн асуултад хариулсан. Өсөх ирээдүйтэй, өөрийгөө хөгжүүлэх, илэрхийлэх хүсэл тэмүүлэлтэй, дайчин залуусын “АНГЛИ” хэл дээр тавьсан чөлөөт сэдэвтэй илтгэлүүд сонирхолтой байлаа.
Оролцогчдын оролцсон байдлын дүнг доор харууллаа.
Турбин цехийн машинч М. Тайванбат 43 оноогоор 1-р байр
ДХХА-н цехийн засварчин П. Давааням 41 оноогоор 2-р байр
Турбин цехийн машинч Б. Алтанзул 37 оноогоор 3-р байр
“Англи хэл” дээр илтгэлийн уралдаанд амжилттай оролцсон залуусдаа баярлалаа. Дараагийн багийн тэмцээндээ амжилттай оролцохыг хүсье.