Монгол улсын хамгийн том нүүрсний уурхай гэгдэх Багануурын нүүрсний уурхай нь 1978 оноос эхлэн хэрэглэгчидэд нүүрс нийлүүлж эхэлсэн бөгөөд энэ оны 2 дугаар сарын 9-ны өдөр 100,0 сая дахь тн нүүрсээ хэрэглэгчидэд нийлүүлэх баярт үйл ажиллагаа боллоо.
Тус уурхайн баярын ажиллагаанд хэрэглэгчдийн төлөөлөгчид, засгийн газрын төлөөлөл, уурхайн үе үеийн удирдлагууд болон ахмад уурхайчид оролцсон ба хамгийн том хэрэглэгч болох манай компанид 100,0 сая дахь тн нүүрсээ илгээсэн байна.
Манай станц 1982 оноос энэ өдрийг хүртэл 50,6 сая тн буюу 100,0 сая тн нүүрсний 50,6 % -ийг авч цахилгаан дулаан үйлдвэрлэж эх орныхоо эрчим хүчний хэрэглээг тасралтгүй ханган ажиллаж ирлээ.
Тус баярын ажиллагаанд компанийн Гүйцэтгэх захирал Ж. Осгонбаатар, Нүүрсний нийлүүлэлт, гэрээ хариуцсан ахлах мэргэжилтэн Ү.Болд нар хамт олноо төлөөлөн оролцож талархал илэрхийлэн бэлэг дурсгал гардуулав.
Дээрхи нүүрс ачигдсан 60052388 дугаарын вагонтой нүүрс 2015 оны 2-р сарын 10-ны өдрийн 0540 цагт манай станцад ирсэн байна.