Компанийн үндэсний шагайн харвааны Эрчим баг Говь-Сүмбэр аймагт болсон “Боржигон харваа-2017” үндэсний шагайн харвааны тэмцээнд амжилттай оролцон ТЭРГҮҮН байр эзэллээ. Уг тэмцээн нь 43 багийн Улсын Үлэмж Дархан мэргэн – 15, Улсын Дархан мэргэн – 11, Улсын Гарамгай мэргэн – 5, Улсын мэргэн – 65, Аймгийн гоц мэргэн 103 харваач нийт 450 мэргэчүүд оролцсон чансаа өндөртэй тэмцээн болсон. Манай ЭРЧИМ багийг Улсын Дархан мэргэн Б.Пүрэв ахалж оролцсон байна. 2-р байрыг “СОРГОГ” ХХК /Улсын Гарамгай мэргэн Д.Базарханд/, 3-р байрыг “ШИВЭЭ-ОВОО” ХХК /Д.Алтанхуяг/ тус тус эзэллээ.