Бээжинд зохиогдсон олон улсын гагнуурчдын тэмцээнд манай улс амжилттай оролцож байна

БНХАУ-д 19 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Гагнуур, металлын огтлогооны үзэсгэлэн яармаг”-ийн үеэр олон улсын гагнуурчдын тэмцээн болж байгаа бөгөөд дэлхийн 11 улс оролцож 80 гаруй гагнуурчид ур чадвараараа өрсөлдөж байна. Энэ тэмцээнд Монгол улсаас 7 –н компанийн гагнуурчид оролцсоноос 4 –н гагнуурчин 2 болон 3-р байр эзэлж бахдам амжилт гаргалаа. Монгол улсын багийг  “Зэт Эм Steel” ХХК-ны захирал С.Мөнхбат ахалсан ба манай станцын Засварын албаны гагнуурын технологи хяналтын инженер О.Батсуурь шүүгчээр, ММСГН-н ажилтан Д.Нямсүрэн дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм.

“ДЦС-4” ТӨХК-ний гагнуурчин Ч.Агваандэмбэрэл аргон гагнуурын төрөлд мөнгөн медаль, “Зэт Эм Steel” ХХК-ны гагнуурчин Э.Одгэрэл аргон гагнуурын төрөлд хүрэл медаль, “Хасу Мегаватт” ХХК-ны гагнуурчин Л.Анхбаяр хийц бүтээгдхүүн гагнах, бэлдэх төрөлд мөнгөн медаль, “МЭЗ” ХХК-ны гагнуурчин Б.Баттулга цахилгаан гагнуурын төрлөөр хүрэл медаль хүртсэн байна. Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг Монгол улсын багийг зохион байгуулан оролцуулсан энэ олон улсын тэмцээнд багийн дүнгээрээ 2-р байр эзэллээ. Энэ нь гагнуурчдын залгамж халаа бэлтгэх, сургах, шалгаж дадлагажуулах, дэмжих бодлого оновчтой зөв явж буйг илтгэн харуулж байна.  Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.

Олон улсын нэр хүндтэй тэмцээнд өндөр амжилт гаргасан гагнуурчиддаа баяр хүргэе.

СХА-ны Металл судлал гагнуурын лаборатори

img_8293