Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй “Цом”-ын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлж байна. Энэ сарын 19-ний өдөр эхэлсэн уг тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан баг өрсөлдөж байгаагаас эдгээр өдрүүдэд эхний тойргийн тоглолтууд болж байна. Тэмцээн хоёр тойрог болж, хамгийн өндөр оноотой дөрвөн баг хагас шигшээд үлдэж, цомын төлөө өрсөлдөх юм.
Манай компанийн ЭРЧИМ клубын эрэгтэй, эмэгтэй баг оролцож байна. Нийт ажилтан ажиллагсад та бүхнийг Баг тамирчидаа дэмжиж багийнхаа тоглолтуудыг үзэхийг уриалж байна. ЭРЧИМ-ийн баг тамирчиддаа амжилт хүсье.