2016 онд ТЭХС-ийн станцуудын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүч (ДХЦЭХ)-ний үйлдвэрлэлд эзлэх хувь 13.87% буюу өмнөх оны мөн үеэс 0.1 нэгжээр хэтэрсэн байна.
ДХЦЭХ-ийг ДЦС тус бүрээр авч үзвэл:
“ДЦС-2” 0.3 нэгжээр, “ДДЦС” 0.4 нэгжээр өнгөрсөн оны мөн үеэс хэмнэсэн бол “ДЦС-3” 0.2 нэгжээр, “ДЦС-4” 0.1 нэгжээр, “ЭДЦС” 0.8 нэгжээр тус тус хэтрүүлснээр нийт системийн дүнгээр 0.1 нэгжээр /4.4 сая кВтц/ хэтрүүлсэн. “ДБЭХС” 1.5 нэгжээр өнгөрсөн оноос бууруулан 3112.6 мян.кВтц хэмнэсэн дүнтэй байна.
2016 оны гүйцэтгэлийг төлөвлөгөөтэй харьцуулахад, “ДЦС-2” 1.02 нэгжээр, “ДЦС-3” 0.84 нэгжээр, “ДЦС-4” 0.32 нэгжээр, “ДДЦС” 0.83 нэгжээр, “ЭДЦС” 0.84 нэгжээр тус тус ДХЦЭХ-ний хэрэглээгээ хэмнэснээр ТЭХС-ийн хэмжээгээр 0.48 нэгжээр /25.2 сая квтц/ бага зарцуулалттай байна.
Эх сурвалж:
http://www.erc.mn