“ДЦС-4” ТӨХК-ИЙН СУУРИЛАГДСАН ХҮЧИН ЧАДЛЫГ 123 МВТ-ААР ӨРГӨТГӨХ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 10 дүгаар сарын 20-ны өдрийн 99 дүгээр, 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 119 дүгээр тогтоолын дагуу “ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг Т-120/130-130-8МО турбинаар буюу цахилгаанаар 123 МВт, дулаанаар 188 Гкал/цагаар өргөтгөх шийдвэрүүд гарч ОХУ-ын Екатеринбург хотын Уралын турбины заводтай 2012 оны 11 дүгээр сарын
13-ны өдрийн дулаанжуулалтын уурын турбин үйлдвэрлэн нийлүүлэх № 79-16/612-2012/Г/2012-17 тоот гэрээ, “Түлхүүр гардуулах” №Г/2013-04/79-16/111-2013 тоот гэрээг 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тус тус байгуулан ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар төслийн ажлын явц графикийн дагуу 85 %-ийн гүйцэтгэлтэй байна.

Өргөтгөлийн ажлын хүрээнд Турбоагрегатын угсралт, туршилт тохируулгын ажлыг найдвартай, түргэн шуурхай зохион байгуулж, ашиглалтанд хүлээн авахад шуурхай ажиллагааны хүрээнд таслалт, залгалтыг аюулгүй, аваарь сааталгүй зохион байгуулах зорилгоор Үйлдвэрлэлийн албаны шинэчлэл хариуцсан инженер Ц.Батмагнай, Турбин цехийн ашиглалтын инженер Д.Лувсанчүлтэм, Цахилгаан цехийн ашиглалтын инженер Т.Эрдэнэбат, Дулааны хянах хэмжүүр автоматик цехийн ашиглалтын инженер Л.Эрдэнэцогт нар ажиллаж байна.

2014 оны 10 дугаар сарын эхний хагасын байдлаар:

  • 9 дугаар сарын 27-ны өдөр 115 тн жин бүхий генераторын статорыг өргөж ажлын байранд тавих ажил амжилттай хийгдэж дууслаа
  • Турбины шат, тавцангийн металл хийцийн угсралтын ажлууд, шугам хоолойг ажлын байранд тавьж, угсрах, гагнах, тохируулах ажил үргэлжилж байна
  • Гүйдэл дамжуулагчийг (токопровод) угсрах, гагнах, монтажлах ажил үргэлжлэн хийгдэж байна
  • Блок трансформаторын галаас хамгаалах ханыг угсрах ажил хийгдэж дууссан
  • Оросын Холбооны Улсаас 2 машинаар ирсэн турбины хяналт удирдлагын системийн сервер, тасралтгүй тэжээлийн үүсгэвэр, даралт, зарцуулалт, төвшний датчикууд, компьютер, модулиуд, монтажийн материалуудыг дагалдах техникийн бичиг баримтын хамт гаалийн бүрдүүлэлт хийж хүлээж авав
  • Сүлжээний усны угсралт, монтажийн ажил гадаа болон дотор хийгдэж байна
  • Эргэлтийн усны дотор угсралтын ажил хийгдэж байна
  • 100 тоннын даацтай 2 кранаар 107 тн жин бүхий блок трансформаторыг платформоос өргөж буулган, үндсэн зам дээр тавих ажил амжилттай хийгдэж дууслаа
  • ОРУ 220 кВ-ийн байгууламжид анкер, порталын металл хийц угсрах ажлыг хийгдлээ
  • ТА№7-ийн хяналт удирдлагын системийн гүйцэтгэгч “Хоневелл“ компани болон, туслан гүйцэтгэгч “НВТ-автоматика“ компанийн мэргэжилтнүүдтэй төслийн холбогдох схем, зураг, алгоритм дээр ажиллаж байна
    TG1-1024x648
    TG2-1024x648
    TG3-1024x648
    TG4-1024x648
    TG5-1024x648
    TG7-1024x648TG8-1024x648