“ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг өргөтгөх төслийн хүрээнд ТА–7–н өнгөрсөн 7 хоногт хийгдсэн ажлууд :

Эжекторуудын гидрозатворын тус бүр 12 м гүнтэй 426 мм-ийн диаметр бүхий 3 нүхийг “0” тэмдэгтээс доош өрөмдөх ажлыг зохион байгуулж гүйцэтгэсэн.

Буулгасан шалны доорх хөрсийг нягтруулах зорилгоор 184 куб м шороо гаднаас зөөж оруулан тарааж нягтруулан, хөрсний нягтын хэмжилт хийлгэсэн.

Төслийн хүрээнд импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, материал сэлбэг, багаж хэрэгслийн кодлосон жагсаалтыг баталсан Монгол Улсын Засгийн газрын 138 тоот тогтоол 4-р сарын 26-нд гарсан.

Турбины фундаментын дээд хэсгийн цутгалтын арматурчлалын болон опалубкийн ажил хийгдэж дууссан.

Турбины фундаментын дээд хэсгийн М 400 маркийн 176 куб метр бетон цутгалтын ажил 5-р сарын 11-нд хийгдсэн.

Засгийн газрын гадаадаас ажиллах хүчин авах квотын асуудлаар ЭХЯ-нд хандаж, улмаар Хөдөлмөрийн яаманд албан бичиг хүргүүлсэн байгаа.

Барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн актуудыг үндэслэн Уралын Турбины завод руу төлбөр хийлгэх хүсэлтийг ЭХЯ-нд албан бичгээр хүргэв.

Ажлын зураг төсөл болон техникийн баримт бичиг боловсруулах ажил 90 гаруй хувьтай байгаа бол санхүүжилт нь дөнгөж 36%-тай байна.

Төслийн ажил одоогоор графикийн хоцрогдолгүй явагдаж байгаа ба нийт гүйцэтгэл нь 50%-тай бол төслийн санхүүжилт бүхэлдээ 62,94%-тай байна.

DSCN4567 DSCN4734 DSCN4762 DSCN4832