Шинээр суурилагдаж буй турбины угсралтын ажлыг графикийн дагуу гүйцэтгэж байгаа ба төлөвлөсөн хугацаандаа буюу 2014 оны 11 дүгээр сарын 14-нд байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Уг төсөлд ОХУ-ын 20 гаруй мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд 4 дүгээр сарын 26-нд дахин 11 монтажник нэмэгдэж ирэхээр зохицуулагдсан. Мөн туслан гүйцэтгэгч “Хасу-Мегаватт” угсралт суурилуулалтын ажилд З0-аад хүнтэй бригад ажиллуулж байна. Турбины суурийн цутгалтын ажил 80%-ын гүйцэтгэлтэй байгаа ба төгсгөлийн ажил болох дээд хэсгийн цутгалтыг 5 дугаар сарын 8-нд гүйцэтгэнэ.
Одоогийн байдлаар групп конденсатор, сүлжээний усны халаагч № 1,2-ыг үндсэн суурин дээр нь суурилуулсан бөгөөд тоног төхөөрөмжүүдийн нийлүүлэлт графикийн дагуу явж байна. Төслийн ажил одоогийн байдалаар 50%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.