“ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төслийн хэрэгжилтийн явц

ОХУ-ын Екатеринбург хотын “Уралын турбины завод”-ын Т-120/130-130-8МО загварын хамгийн сүүлийн үеийн дулаанжуулалтын турбин, холбогдох дулаан, цахилгааны тоног төхөөрөмжүүдийн хамт суурилагдаж байна. Турбины үйлдвэрлэл 100% дуусч, төслийн ажил одоогоор графикийн хоцрогдолгүй явагдаж байгаа ба гүйцэтгэл нь 79%-тай, санхүүжилт 50 118 062 ам.доллар буюу 71,6%-тай байна.
Уг төсөл Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, Хөгжлийн банкны санхүүжилтаар 70 сая ам.долларт багтаан хэрэгжиж, 4,5 – 7,8 жилд өртгөө бүрэн нөхөх боломжтой. Засгийн газраас тогтоож өгсөн төслийн нийт дүнг өсгөхгүйгээр, суурилагдсан хүчин чадлыг 123 МВт болгож нэмэгдүүлснээр 1 МВт хүчин чадлыг ашиглалтад оруулах зардал харьцангуй хямд буюу 570000 ам. доллар болж байгаа билээ.

Төслийн үр дүн: Цахилгаан эрчим хүчний жилийн үйлдвэрлэл 500 сая гаруй кВт.цаг (250000 айл өрхийг хангах), дулааны жилийн үйлдвэрлэл 400 мянган Гкал/цагаар (15000 айл өрхийг хангах) нэмэгдэх ба станцын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэмжээ даруй 2 гаруй хувь буурснаар одоогийн тарифаар тооцоход жилд 25,82 тэрбум төгрөгийн бодит орлого олох боломж бүрдэнэ.

TA_7_1
TA_7_2
TA_7_3-1023x1024