Урьдчилан мэдэж, сэргийлэх боломжгүй нэн хүчтэй газар хөдлөлтөөс үүссэн хүнд гамшигт нэрвэгдэж эрдэнэт олон хүний амь нас, эд материалын ихээхэн хохирол учраад байгаа Япон улсын Күмамото мужийн ард иргэдэд тусламж үзүүлэх хөдөлгөөн орон даяар өрнөж байгаа билээ.
2016 оны 6-р сарын 2-ны өдөр “ДЦС-4” ТӨХК-ийн хамт олон хүнд сорилт даван туулж байгаа Японы ард иргэдэд туслах үйлст сайн санаагаараа нэгдэж 31 124 300 төгрөг хандивлалаа. Энэхүү үйл ажиллагаанд хамт олныг төлөөлж компанийн Гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар, Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер М.Амарбаясгалан, Судалгаа хөгжлийн албаны дарга Г.Галбадрах, Эдийн засгийн хэлтсийн мэргэжилтэн Б.Нямдолгор, Турбин цехийн ажилчин Н.Амгаланбаяр нар оролцлоо.