“ДЦС-4” ТӨХК-ийн турбоагрегат №2,3 –ын шинэчлэлийн ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарч ажиллана

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нар “ДЦС-4” ТӨХК-ийн турбоагрегат №1-4 –ийг шинэчлэх төслийн явц байдалтай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.  

Төслийн эхний үе шатанд турбоагрегат №1,4 –ийг 2019 онд ашиглалтад оруулан горим ажиллагаанд холбосон. Төлөвлөгөөний дагуу турбоагрегат №2,3 –ийг шинэчлэх ажил 2020 онд хийгдэж дуусах юм. Тус хоёр турбоагрегатыг шинэчлэх ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Уралын турбины завод” ХК ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар турбоагрегат №2 нь 84.3 хувь, турбоагрегат №3 нь 33 хувийн гүйцэтгэлтэй байна.

Турбоагрегат №2,3-ыг төвөвлөгөөт хугацаанд нь буюу өвлийн их ачааллаас өмнө ашиглалтад оруулахад анхаарал тавьж, гүйцэтгэгч байгууллагын удирдлагуудад мэдэгдэж өгөхийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хүслээ. Элчин сайд И.К.Азизов тоног төхөөрөмж болон шаардлагатай материалыг татах асуудлыг хурдасгах, Оросын талын гүйцэтгэгч компаниудын удирдлагуудыг энэ асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллахад дэмжлэг үзүүлнэ гэлээ.

http://energy.gov.mn/