“ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын холбоо “Дэлхийн гэр бүлийн тэмдэглэлт өдөр”-ийг тохиолдуулан компанийн ажилтан, ажиллагсадынхаа гэр бүлийг станцтай танилцуулах “Айл гэрийн хоёр дахь нар” сэдэвт өдөрлөгийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн үйл ажиллагаанд бүх алба, хэлтэс, цех, хэсгүүдийг хамруулан, нийтдээ 35 гэр бүлийн 54 хүнийг оролцуулсан. МУЗН-ийн дарга Д.Жавзмаа тус үйл ажиллагааг дэмжин, хүрэлцэн ирсэн хүүхэд бүхэнд гарын бэлэг гардууллаа. Хамтран ажилласан МУЗН-ийн хамт олондоо талархал илэрхийлье.
Компанийн нийт ажилтан, ажиллагсадынхаа гэр бүлд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.