Манай компани Стандартчилал хэмжил зүйн газартай хамтран Дэлхийн хэмжилзүйн өдөрт зориулсан “Хэмжил, эрчим хүчний дэлхий дахинд тулгамдаж буй асуудал” сэдэвт семинарийг гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” хурлын танхимд 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Уг арга хэмжээний үеэр манай компанийн ДХХ-А цехийн хэмжүүрийн засварчин П.Энхбаатар, Судалгаа хөгжлийн албаны МСГЛ-ын эрхлэгч С.Батсайхан нар Стандартчилал хэмжилзүйн тэргүүний ажилтан тэмдгээр, Хяналтын албаны түлш шинжилгээний лабораторийн лаборант С.Ууганцэцэг Стандартчилал хэмжилзүйн газрын хүндэт жуухаар тус тус шагнууллаа.
Уг семинарыг нээж “ДЦС-4” ТӨХК-ийн захирал Б.Цэвээн үг хэлсэн бөгөөд Хяналтын албаны инженер А.Батболд “ДЦС-IV ТӨХК-ийн Дулааны хэмжлийн онцлог, тулгарч буй хүндрэлүүд” сэдэвт илтгэл тавьсан. Семинарт “ДЦС-4” ТӨХК-ийн хэмжилзүйн үйл ажиллагаа явуулж буй 6 лабораторийг төлөөлөн СХА-ны инженер С.Батсайхан, Цахигаан цехийн инженер О.Баяраа, ДХХ-А цехийн инженер Г.Ариунхуяг, Хими цехийн инженер Д.Дуламсүрэн, Хяналтын албаны инженер Д.Энхцэцэг нар оролцлоо.