Жил бүрийн 5 дугаар сарын 20-нд Дэлхийн Хэмжил зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд 1875 онд Метрийн конвенцийг баталсны ойн өдөр юм. 2016 оны Хэмжил зүйн өдөр “Динамик ертөнц дэх хэмжил” сэдэвт семинари зохион байгуулж 30 гаруй компани, байгууллагын төлөөлөгч оролцсон. Уг сэдвээр нийт 10 гаруй илтгэгч илтгэл тавьсан ба ХА-ны инженер А.Батболд “Дулааны цахилгаан станц дахь динамик хэмжилт” сэдвээр илтгэл тавилаа.
Мөн “Стандартчилал хэмжилзүйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр ЦЦ-ийн инженер О.Баяраа, ЦЦ-ийн хэмжүүрийн монтёр Б.Батчимэг, ДХХАЦ-ийн засварчин Ц.Баярмагнай нар тус тус шагнууллаа.