Залуучуудынхаа хүсэл сонирхлыг үндэслэн тэдний шинэ санаачлага чөлөөт сэтгэлгээ бүхий оролцоог нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлэх суурь чадварыг төлөвшүүлэх, зөв хандлагын боловсролыг олгох зорилготой “Залуучуудын хөгжил ба оролцоо” сэдвээр цуврал лекцийг цахилгаан цехийн “Залгамж” залуучуудын клубээс санаачлан ЗХНА болон ЗЧХ-оос дэмжиж хамтран зохион байгуулаа.
Аливаа хамт олон байгууллага, улс орны хөгжлийг хүний нөөцын чадавхиар тодорхойлдог болсон. Залуучууд зорилготой бол эх орон ирээдүйтэй гэдэг. Аль болох өндөр дээрээс хорвоо ертөнц уудам харагддаг шиг зорилгоо өндөрт тавиад түүнийхээ төлөө хөдөлмөрлөж чадвал хөгжлийн төлөө урагшаа алхаж байгаагийн нэг илэрхийлэл мөн билээ. Тиймээс залуучуудынхаа зорилгодоо хүрэхэд нь чиглүүлэх, нөгөө талаас нийгмийн салбар болгон өөрсдийн хөгжлийн түүхэн давуу талуудтай тул бусад салбарын чадварлаг манлайлагч хүмүүсээс үг сонсож суралцан, олон талын мэдлэг, мэдээлэл авах үүднээс лекцийг цуврал хэлбэрээр хүргэсэн.
Эхний лекцэнд 2015 оны 9 дүгээр сарын 16-нд Монголын лектор төвийн захирал С.Баатарсүрэн уригдан ирсэн.
2 дахь лекцэнд 2015 оны 9 дүгээр сарын 23-нд Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат хүрэлцэн ирсэн.
3 дахь лекцэнд 2015 оны 10 дугаар сарын 6-нд Монгол Улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Жанцанноров хүрэлцэн ирж залуус бидэнтэй үзэл бодлоо хуваалцаж, сургаалаа хайрлалаа.