2014 оны 4 дүгээр сарын 18,19-ний өдрүүдэд Захиргааны алба хэлтэс нэгжүүдийн аварга шалгаруулах Сагсан бөмбөг, Волейболын тэмцээн 2 дахь жилдээ амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнийг нээж команийн Гүйцэтгэх захирал Б.Цэвээн үг хэлж, Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн юм. Жил болгон уламжлал болгон зохион байгуулагдахаар болсон энэхүү тэмцээнд алба хэлтэс нэгжүүд идэвхтэй хамрагдан нийт 12 баг оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс “Эрчим” зоогийн газрын баг тамирчид Сагсан бөмбөгийн аварга багаар, Нийгэм ахуйн хэлтсийн баг тамирчид Волейболын аварга багаар тус тус тодорч шилжин явах цомоо гардан авлаа. Сагсан бөмбөгийн тэмцээний 2 дугаар байрыг Эдийн засгийн хэлтэс, 3 дугаар байрыг Үйлдвэрлэлийн алба, Волейболын тэмцээний 2 дугаар байрыг Үйлдвэрлэлийн алба, 3 дугаар байрыг Эдийн засгийн алба тус тус эзэллээ. Мөн шилдэг зохион байгуулалттай баг хамт олноор Санхүү тайлан бүртгэлийн хэлтэс шалгарав.
Тэмцээний нээлт
Тэмцээнд байр эзэлсэн баг тамирчид
Волейболын аварга баг тамирчид цомоо гардан авч байгаа нь
Сагсан бөмбөгийн аварга баг тамирчид цомоо гардан авч байгаа нь
Шилдэг зохион байгуулалттай баг, хамт олон
Тоглолтын хэсгээс. Эдийн засгийн хэлтэс, Санхүү тайлан бүртгэлийн хэлтэсийн багийн тоглолт
Тоглолтын хэсгээс. Цехийн дарга нар, Судалгаа хөгжлийн албаны баг тамирчдын тоглолт