Компанийн ажиллагсдын дунд уламжлал болгон 3 дахь жилдээ явуулж байгаа илтгэлийн уралдааныг 2015 оны 06-р сарын 05-аас 12 –ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж явууллаа. Уралдаанд ажиллагсадаас нийт 13 илтгэл ирж 2 үе шаттай зохион байгуулав.
Ирүүлсэн илтгэлүүд:
- “Байгууллагын сүлжээ түүний аюулгүй байдал” Судалгаа хөгжлийн хлбаны сүлжээний техникч Б.Эрдэнэбилэг
- “Галын багаж зэвсэг, гал унтраагууруудын нэршил ба стандарт” Хяналтын албаны гал сөнөөгч Ц.Ган-Эрдэнэ
- “Уурын үр ашигтай хэрэглээ” Борлуулалт маркетингийн албаны уурын шугам хоолойн инженер П.Оюунгэрэл
- “Цахилгаан хөдөлгүүрийн гэмтэл ба дулааны хамгаалалт” Цахилгаан цехийн ерөнхий схемийн РХА-н инженер Г.Мөнхтөр
- “Тоосон системийн тоноглолуудын засвар хоорондын хугацааг уртасгах арга замууд” Засварын Албаны инженер Ц.Баярхүү
- “ДЦС-ын үнс зайлуулах тоноглолын шугам хоолойг уураар үлээлгэж цэвэрлэх” Зуухан цехийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер А.Ганбат
- “Хаягдал конденсатыг дахин ашиглах” Үйлдвэрлэлийн албаны шинэчлэл хариуцсан инженер Ц.Батмагнай
- “Уурын генераторын халах гадаргууг уур болон усаар цэвэрлэх төхөөрөмжүүд” Зуухан цехийн эргэх механизмын мастер Ло.Гантулга, засварчин С.Леонид
- “ДЦС-4 ТӨХК-ний түлш дамжуулах цехийн Вагон хөмрөгч туузан тэжээгч дээр Багануур, Шивээ-Овоогийн нүүрс холих арга зам” Түлш дамжуулах цехийн вагон хөмрөгчийн засварчин Ж.Мөнхбат
- “Хөрөнгө оруулалтын үр ашиг өгөөж” Санхүү тайлан бүртгэлийн хэлтсийн ахлах ня-бо Д.Төмөртогоо
- “Үйлдвэрийн уурын түгээлтийн дулааны алдагдалыг бууруулах тухай” Борлуулалт маркетингийн албаны ахлах инженер Б.Сампилноров, засварчин Б .Баяраа
- “Ус бэлтгэлийн шинэ технологи” Хими цехийн ур усны лаборант Б.Шинэцэцэг
- “Түлш дамжуулах цехийн алхан бутлагчийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэн ДХЦЭХ-ийг хэмнэх боломжууд” Судалгаа хөгжлийн албаны судалгаа хөгжлийн инженер Ж.Мөнхжаргал
2015-06-09 –ний өдөр шүүгчид ирүүлсэн 13 илтгэлийг илтгэл тус бүр дээр хэлэлцэн шүүж II шатанд дараах 5 илтгэлийг хамт олонд танилцуулахаар шалгаруулав. Үүнд:
- “Уурын үр ашигтай хэрэглээ” Борлуулалт маркетингийн албаны уурын шугам хоолойн инженер П.Оюунгэрэл
- “ДЦС-ын үнс зайлуулах тоноглолын шугам хоолойг уураар үлээлгэж цэвэрлэх” Зуухан цехийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер А.Ганбат
- “Хаягдал конденсатыг дахин ашиглах” Үйлдвэрлэлийн албаны шинэчлэл хариуцсан инженер Ц.Батмагнай
- “ДЦС-4 ТӨХК-ний түлш дамжуулах цехийн Вагон хөмрөгч туузан тэжээгч дээр Багануур, Шивээ-Овоогийн нүүрс холих арга зам” Түлш дамжуулах цехийн вагон хөмрөгчийн засварчин Ж.Мөнхбат
- “Үйлдвэрийн уурын түгээлтийн дулааны алдагдалыг бууруулах тухай” Борлуулалт маркетингийн албаны ахлах инженер Б.Сампилноров, засварчин Б .Баяраа
Цаашид уламжлал болгон явуулах илтгэлийн уралдааны шагналын сан дээр анхаарч үзэхээ компанийн удирдлагын зүгээс илэрхийлэв.