2014 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Компанийн нийт ажиллагчдын дунд зохиогдсон Илтгэлийн уралдаан дүнгээ гаргалаа. Уралдаанд нийт 5 илтгэл ирснээс Зуухан цехийн халах гадаргуун засварын инженер Л.Гантулгын “Зуухны 57х3 хэмжээтэй СТ-3 маркийн гангаар хийгдсэн хоолойт агаар халаагчийн хийцийн тооцоо” сэдэвт илтгэл Тэргүүн байр, Үйлдвэрлэлийн албаны шинэчлэлт хариуцсан инженер Ц.Батмагнайн “ДЦС-4 ТӨХК-ийн дулааны эрчим хүчний түгээлтийг нэмэгдүүлэх арга замууд” илтгэл 2-р байр, Хяналтын албаны инженер А.Батболдын ” “Чанарын удирдлагын тогтолцоо ISO-9001 ISO-18001 стандартыг ДЦС-4 ТӨХК-д нэвтрүүлэх боломж” илтгэл 3-р байрыг тус тус эзэллээ. Уралдаанд идэвхтэй оролцож илтгэл тавьсан нийт оролцогчиддоо ажлын өндөр амжилт хүсье.
Уралдааныг нээж Гүйцэтгэх захирал Б.Цэвээн үг хэллээ
Уралдааны Тэргүүн байрын шагналт Зуухан цехийн халах гадаргуун засварын инженер Л.Гантулга
Уралдааны 2-р байрын шагналт Үйлдвэрлэлийн албаны шинэчлэл хариуцсан инженер Ц.Батмагнай
Уралдааны 3-р байрын шагналт Хяналтын албаны инженер А.Батболд
Зуухан цехийн цахилгаан шүүлтүүрийн засварын монтёр Х.Алтангадас
Илтгэлийн нэр: “ДХЦЭХ-ийг бууруулах тухай” Зуухан цехийн засварчин С.Дөрвөлжинтэй хамтарсан.
Хяналтын албаны гал сөнөөгч Ц.Ган-Эрдэнэ
Илтгэлийн нэр: “Хүн сонссон зүйлээ мартдаг, харсан зүйлээ санадаг, биеэр хийсэн үйлдлээ мартдаггүй”
Уралдааны шүүгчид