Сүүлийн жилүүдэд тус компани нь тоног төхөөрөмжөө шинэчлэн тогтвортой найдвартай ажиллагаагаа дээшлүүлэн, “Хүний хөгжлийг дэмжсэн бодлоготой, байгаль орчиндоо ээлтэй, найдвартай, хямд эрчим хүч үйлдвэрлэлээрээ салбартаа тэргүүлэгч компани байна” гэсэн эрхэм зорилгоо амжилттай биелүүлэн ажиллаж байна.
Бүх ажиллагсад та бүхнийг Компанийн хэмжээнд зарлаж байгаа Илтгэлийн уралдаанд идэвхтэй оролцон илтгэлээ ирүүлэн ажилдаа хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр бодож зорьж байгаа ажлынхаа талаар хамт олонд танилцуулж санал бодлоо солилцон санал санаачлагаа шинэ бүтээл болтол нь хөгжүүлэх боломж та бүхэнд байна. Илтгэлийн уралдааны удирдамжтай танилцана уу.
СХА-ны патентийн мэргэжилтэн В.Содномцэрэн