Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 151 дугаар зарлигийн дагуу “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын эрчим хүчний салбарыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Авто аж ахуйн хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын инженер Мижидийн Рэнцэндорж, Турбин цехийн турбины машинист Чинбатын Энхтуяа нарыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Түлш дамжуулах цехийн Цахилгааны инженер Дагвын Гэрэлт, Турбин цехийн Үйлдвэрлэлийн эдийн засагч Дамдинжавын Нарантуяа, Цахилгаан цехийн Цахилгаан машины цахилгааны засварын слесарь Төмөрийн Отгонбаяр нарыг Алтан гадас одон, Хими цехийн Уур усны лаборант Цэдэнгомбын Бүдханд, Механик цехийн токарьчин Сундуйжавын Наранцэцэг, ДХХА цехийн хэмжүүрийн засварчин Лхагваагийн Сарантуяа нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагналаа.