Компанийн Гүйцэтгэх захирал С.Анхбаяр, Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Дашдаваа нар 2017 оны 03-р сарын 06-аас эхэлсэн Зуух №1, ТГ-2-ын их засварын ажлын явцтай танилцлаа. ХХАХ-ийн дарга болон холбогдох мэргэжилтнүүдийг их засварын ажлын байранд дагуулан очиж шаардлагатай материал, хэрэгслээр ханган ажиллахыг үүрэг болголоо.