1. Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар “Дулааны IV цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн 2013 оны үйл ажиллагааны дүнг хэлэлцээд “Хангалттай” гэж дүгнэсэн.
2. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 4 дүгээр сарын 03-ний өдрийн хурлаар:
– Компанийн 2013 оны үйл ажиллагааны тайлан, Гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний биелэлт, зорилтот түвшингийн биелэлтийн тухай
– Компанийн 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийн дүнгийн тухай
– Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны ажлын тайлан, зардлын гүйцэтгэл, 2014 оны зардлын төсөв, Аудитын дэд хорооны ажлын тайлан хэлэлцэх тухай
Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 4 дүгээр сарын 3-ний өдрийн 16 тоот тогтоолоор “Дулааны IV цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компани 2013 ондхэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр найдвартай тасралтгүй хангах үндсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тул Гүйцэтгэх захирал Б.Цэвээнтэй байгуулсан гэрээний биелэлт, зорилтот түвшингийн биелэлтийг “Хангалттай” гэж дүгнэсэн.
3. Компанийн Хувьцаа эзэмшигчдийн 2014 оны 4 дүгээр сарын 22-ний өдрийн хурлаардараах асуудалуудыг хэлэлцсэн.
– Компанийн 2013 оны санхүүгийн тайлан тэнцлийн дүнгийн тухай
а. Компанийн жилийн үйл ажиллагааны талаарх гүйцэтгэх удирдлагын тайлан
б.Компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах /ТУЗ-ийн болон Аудитын хорооны тайлан/
– Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны зардлын гүйцэтгэл. 2014 оны зардлын төсвийг батлах
– Ногдол ашгийн тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн танилцуулах
– Компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах
– Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож батлах
– “ДЦС-4” ТӨХК-ийн үйл ажиллагаа, өр, авлага, хөрөнгө оруулалтын явц тухай
Компанийн Хувьцаа эзэмшигчдийн 2014 оны 4 дүгээр сарын 22-ний өдрийн хурлаар компанийн 2013 оны үйл ажиллагааг “Хангалттай” гэж дүнэсэн.