Компанийн 2015 ОНЫ САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 04-р сарын 30, 05-р сарын 01-ний өдрүүдэд ЭРЧИМ клубын зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 8 багийн эрэгтэй, эмэгтэй нийт 120 гаруй тамирчид өрсөлдөж хурд хүчээ сорилоо. Тэмцээний нээлт, хаалт, тоглолтын үеэр удирдлагын багийн бүх гишүүд идэвхтэй байж баг хамт олноо дэмжин оролцлоо. Хөгжөөн дэмжигчдийн дунд байрнаас шидэж оноо цуглуулах тэмцээнийг зохион байгуулж ялагчдыг тодруулсан. Тэмцээний:
Эмэгтэй
1-р байр ЦАХИЛГААН ЦЕХ
2-р байр ЗАХИРГАА
3-р байр МЕХАНИК ЦЕХ
Эрэгтэй
1-р байр ЗАХИРГАА
2-р байр ЗУУХАН ЦЕХ
3-р байр ТҮЛШ ДАМЖУУЛАХ ЦЕХ
3 онооны бүсээс шидэлтийн тэмцээнд:
эмэгтэй Механик цехийн З.Номин-Эрдэнэ
эрэгтэй Цахилгаан цехийн С.Балдорж
Хөгжөөн дэмжигчдийн тэмцээнд:
Турбин цехийн ашиглалтын инженер Д.Лувсанчүлтэм, засварын мастер Д.Амарзориг, ИУ, ППУ-ийн машинч Б.Сүнжидмаа
тус тус эзэллээ.
Нийлбэр дүнгээр ЗАХИРГААНЫ БАГ бусдыгаа хошуучиллаа.