Манай тамирчин УАШТ-ний хагас шигшээд амжилттай оролцлоо…

100 буудалт даамын 2015 оны УАШ хагас шигшээ тэмцээн 1-р сарын 15-18-ны хооронд “Бадмаараг” төвийн байранд болж өндөрлөв.

Тус тэмцээнд 21 аймаг 9 дүүргийн нийт 65 тамирчин, үүнээс ОУИМ-2, ОУМ-1, ДДХМ-6, СМ-20, ДМ-20 оролцсон байна.

Манай компанийн Зуухан цехийн горимын машинч СМ Д.ЭРДЭМБИЛЭГ “Швейцарь систем”-ээр 9 өрөг тоглосноос 5 хожиж, 3 тэнцэн, 1 хожигдсоноор II байр эзэлж 3-р сарын 19-27-ны хооронд зохион байгуулагдах УАШ шигшээ тэмцээнд оролцох эрх авсан байна. Дээрхи тэмцээний эхний 12 тамирчин дээр 2 тамирчин эрхийн төлбөр тус бүр 1 сая төгрөг төлж Шигшээ тэмцээнд 14 тамирчин “Швейцарь систем”-ээр тоглох юм.

daam-2015-UAShT-1daam-2015-UAShTreceived_328631120667477[1]