Менежментийн тогтолцооны стандартын шаардлага хангасныг баталгаажуулж гэрчилгээ олгов.

Стандарт бол дэлхийн хөгжлийн түлхүүр юм. Бид дэлхий нийттэй хөл нийлүүлэх тэдэнтэй нэг зарчим, шаардлага дээр ойлголцох, тэдэнд хүлээн зөвшөөрөгдөх, үнэлэгдэхийн тулд менежментийн  тогтолцооны стандартуудыг нэвтрүүлж,   хэрэгжүүлэх шаардлагатай.

Монгол улс 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуультай болсон ба хуульд байгууллага бүр ХАБЭА-н менежментийн тогтолцоог бий болгох үүргийг хуульчилсан байдаг.

Манай байгууллагын үе үеийн удирдлагуудын зүгээс  MNS OHSAS 18001:2012 стандартыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан дэмжиж, 2009 оноос эхлэн энэхүү менежментийн  тогтолцоог бий болгох зорилго тавин шат дараалсан ажлуудыг хийсээр ирсэн ба 2013 оноос эхлэн MNS OHSAS 18001:2012 стандартыг хэрэгжүүлэх “Зөвлөх үйлчилгээ”-ний  хүрээнд MNS OHSAS 18001:2012 стандартын шаталсан сургалтуудад инженер техникийн ажилтнууд болон удирдах ажилтнуудыг хамруулах,  дотоод аудиторуудыг бэлтгэх, холбогдох баримт бичгүүдийг боловсруулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэн 2016 оноос эхлэн энэхүү стандартын хүрээнд дотоод аудит хийх ажлыг тогтмолжуулан улмаар энэ онд баталгаажуулалтын 2 шатны аудит хийлгэсэн.

2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хуралдсан стандартыг баталгаажуулах  хорооны хурлаар “ДЦС-4”  ТӨХК-нд MNS OHSAS 18001:2012 стандарт хэрэгжүүлж байгааг баталгаажуулж гэрчилгээ олгохоор шийдэрлэсэн.

Менежментийн тогтолцооны стандартын хэрэгжилтийг   баталгаажуулж гэрчилгээ  олгодог  “Эс Эф Си Эс” ХХК-аас  хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын MNS OHSAS 18001:2012 стандартын шаардлага хангасан гэрчилгээг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр  “ДЦС-4” ТӨХК-нд олгов.

MNS OHSAS 18001:2012 стандартыг хэрэгжүүлж байгааг баталгаажуулсан явдал нь бидэнд итгэл хүлээлгэснээс гадна улам шаргуу ажиллаж компанийн хэмжээнд бүх ажилтан, ажиллагсдад жигд хүртээмжтэй байдлаар энэхүү стандартыг таниулах, ойлгуулах, хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тодорхойлж байна.

Цаашид бид тогтмол сайжруулах, илүү сайн үр дүнд хүрэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны соёлыг бүрэн бий болгон салбартаа манлайлагч байхын тулд хичээн ажиллах болно. OHSAS18001-201200004 OHSAS18001-201200005 OHSAS18001-201200008 OHSAS18001-201200007 OHSAS18001-201200006OHSAS18001-201200008 OHSAS18001-201200009OHSAS18001-201200010 OHSAS18001-201200011 OHSAS18001-201200012

OHSAS18001-201200001 OHSAS18001-201200003 OHSAS18001-201200002OHSAS18001-201200014  OHSAS18001-201200015 OHSAS18001-201200017 OHSAS18001-201200018 OHSAS18001-201200019 OHSAS18001-201200020 OHSAS18001-201200021 OHSAS18001-201200022OHSAS18001-201200023 OHSAS18001-201200024 OHSAS18001-201200027 OHSAS18001-201200028  OHSAS18001-201200030 OHSAS18001-201200032