Монголын волейболын холбооны “Цом”-ын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч даваа гаригт “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлсэн билээ. Энэ сарын 27-ны өдрийг хүртэл явагдах уг нээлтийн ажиллагаа өнөөдөр 13.00 цагаас болно. Тэмцээнд эрэгтэй 6, эмэгтэй 5 баг өрсөлдөж байгаа бөгөөд хоёр тойргийн тоглолтын нийлбэр дүнгээр шилдэг дөрвөн баг хагас шигшээд өрсөлдөх эрхээ авна. Нээлтэнд МВХ-ны Ерөнхийлөгч Ц.Баярбаатар, дэд ерөнхийлөгч Ц.Энхтүвшин, Удирдах Зөвлөлийн Тэргүүлэгчид С.Цолмон, Т.Алтансүх, С.Нэргүйбаатар, Б.Намнандорж, Ц.Нямдорж болон клубуудын удирдлагууд оролцолоо. Нээлтийн үеэр Спортын мастерын болзол хангасан Тэнүүн-Огоо багийн туслах дасгалжуулагч Ч.Баттөгс, Тэнүүн-Огоо багийн тамирчин М.Мягмарсүрэн нарт гардуулан өглөө.
Манай компанийн Гүйцэтгэх захирал С.Анхбаяр, дэд захирал Н. Мөнгөн, ЗХНА-ны дарга Ш.Туухайнжин нар уг нээлтэнд оролцож багтаа амжилт хүсэн ерөөлөө.