Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 150 дугаар зарлигаар манай компани Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа

 

Монгол Улсын эрчим хүчний салбарыг бэхжүүлэх, Нийслэл Улаанбаатар хотын хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр найдвартай хангах эрхэм үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа үе үеийн ажилтан ажилчдын маань хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлэн Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гарган төр засгийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагналаа.

 

odon odon_2 odon_1