“Мэргэжлийн хяналт зөвлөн тусалъя-бид дотоод хяналтаа хэрэгжүүлье” сэдэвт аск тэмцээний тэргүүн байрын эзэн ДЦС-4 ТӨХК-ийн багийнхандаа баяр хүргэе.

2013 оны 10-р сарын 18-нд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн 8 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад Монгол Улсын “Төрийн хяналт шалгалтын тухай” хууль, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор зохион байгуулсан “Мэргэжлийн хяналт зөвлөн тусалъя-бид дотоод хяналтаа хэрэгжүүлье” сэдэвт АСК тэмцээний 2-р шатны шалгаруулалт амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү арга хэмжээнд 1-р шатнаас шалгарсан 8 баг авъяас чадвар, мэдлэг ур ухаанаараа өрсөлдөж, Нэгдүгээр байранд Баянгол дүүргийн “Дулааны IVцахилгаан станц” ТӨХК-ийн “3-11” баг, Хоёрдугаар байранд Хан-Уул дүүргийн “АПУ” ХК-ийн “Хяналтын марш” баг, Гуравдугаар байранд Сити институтийн “Super ladies” баг тус тус шалгарлаа.

DSC_0130-1024x687

DSC_0148-1024x687