Налайхын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь манай станцад хандан “ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын кабинет”-ийг тохижуулах, шаардлагатай хэрэгслэлээр хангахад туслалцаа үзүүлэхийг хүссэн юм.
Анх станцыг үүсэн байгуулагдаж гал голомтоо асаахад мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай хүнд үед мэргэжлийн боловсон хүчнээр хангаж туслаж байсныг бид мартах ёсгүй билээ.
Хүсэлтийг манай компанийн хамт олон хүлээн авч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэгжүүд боломжоороо туслалцаа үзүллээ. Үүнд: ТДЦ, ЗЦ, ТЦ, ЦЦ, ДХХА, ХЦ, МЦ, ЗХНА, ХА, ЗА
Тусламжийн хандивыг Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б. Дашдаваа, Ерөнхий инженерийн орлогч Р. Ганбат, ХААХ-ийн дарга О. Гантөмөр нар гардууллаа.
Налайхын МСҮТ-ийн хамт олон компанийн хамт олонд “Талархал” гардууллаа.