Монголын цахилгааны болон дулааны эрчим хүчний хэрэглээний 70%-ийг үйлдвэрлэдэг, 10-р сарын 25-нд үүсгэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойг тэмдэглэсэн Улаанбаатарын ТЭЦ-4 (Моннгол улс) анх удаагаа Хаалттай Хувь Нийлүүлэгчдийн Нийгэмлэг (ЗАО)“Уралын турбины завод”-той шинэ уурын турбин Т-120-130 нийлүүлэхээр гэрээ байгуулсан ба энэ нь 30 жилийн өмнө суурилагдсан, өмнөх үеийн Т-110-120 гурван турбин дээр нэмж суурилагдах юм. ЗАО “УТЗ” нь “Союз” корпорацитай хамтран Улаанбаатарын ТЭЦ-4-д зөвхөн уурын турбиныг нийлүүлэхээс гадна инженерийн ба барилга-угсралтын үйлчилгээг үзүүлнэ.
УТЗ-ын турбиныг суурилуулсны дараа Улаанбаатарын ТЭЦ-4-ийн хүчин чадал 20%-иар нэмэгдэж, ингэснээр Монголд үйлдвэрлэж байгаа цахилгаан ба дулааны эрчим хүчний 84%-ийг хангана. Одоогийн байдлаар Улаанбаатарын ТЭЦ-4-д зориулсан уурын турбин үйлдвэрлэгдэж байгаа ба төлөвлөгөөний дагуу 2014 оны эхний хагаст захиалагчид хүргэгдэнэ.
Улаанбаатарын ТЭЦ-4 нь улсдаа хамгийн том эрчим хүчний үйлдвэр юм. 1980 онд барилгын ажил нь эхэлж байсан. Төслөөр үндсэн тоног төхөөрөмжийн бүрэлдэхүүнд: 420 тн/цаг уур үйлдвэрлэх хүчин чадалтай 6 зуух БКЗ-420-140, ПТ-80-130/13 маягийн нэг турбин ба Т-110/120-130 маягийн гурван турбин орсон. Барилга угсралтын ажлын дараа станцийн суурилагдсан цахилгаан хүчин чадал 410 МВт, харин дулааных – 460 МВт болсон. 1987 онд ТЭЦ-4-ийн өргөтгөл хийгдсэн ба үүгээр БКЗ-420-140 хоёр зуух, ПТ-80-130 маягийн хоёр турбин нэмж суурилагдсан.
Уралын турбины завод