Компанийн 2016 оны Сагсанбөмбөгийн АВАРГА шалгаруулах тэмцээн 6-р сарын 17,18-нд Эрчим клубын зааландаа амжилттай болж өнгөрлөө.
Тэмцээнд 8 нэгжийн эрэгтэй 9 баг/Зуухан цехээс 2 баг/, эмэгтэй 7 багийн нийт 120 гаруй тамирчид оролцлоо. Ингээд:
1-р байр
эр Захиргааны – Д.Одноо ахлагчтай
эм Механик цех – З.Номин-Эрдэнэ ахлагтай
2-р байр
эр Түлш дамжуулах цех – Г.Бат-Өлзий ахлагчтай
эм Түлш дамжуулах цех – Я.Энхмаа ахлагчтай
3-р байр
эр Турбин цех – Ц.Төмөрбаатар ахлагчтай
эм Цахилгаан цех – Д.Хулан ахлагчтай
тус тус эзэллээ.
Нийлбэр дүнгээр П.Баяр-Эрдэнэ даргатай Түлш дамжуулах цех тэргүүлэн шилжин явах цомын эзэн боллоо.
Нийт амжилт гаргасан баг тамирчиддаа баяр хүргэе