Эдүгээ “ДЦС-4” ТӨХК төвийн бүсийн цахилгааны эрчим хүчний хэрэглээний 63.9 хувийг, нийслэлийн эрчим хүчний хэрэглээний 55.4 хувийг дангаараа бүрдүүлж байна. Тасралтгүй 35 жил хэрэглэгчдийг эрчим хүч, дулаанаар хангаж буй тус станц найдвартай үйл ажиллагаа явуулахын тулд турбо агергатуудын насжилтыг уртасгах шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэх шаардлагатай нүүр тулжээ… /МОНЦАМЭ/
Эх сурвалж http://www.montsame.mn/read/88671