ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2018 оны 01 дүгээр сарын 19ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Бүрхүүлтэй электрод сонгон шалгаруулах тендер.
Тендер шалгаруулалтын дугаар: МС-2018/027
“ДЦС-4” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Бүрхүүлтэй электрод” нийлүүлэгчийн тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүйгээр татан авна уу.
Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ѐстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Тендерийн хамт 5,100,000 /Таван сая нэг зуун мянган / төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Засгийн газрын бондоор ирүүлсэн тендерийн баталгааг хүлээн зөвшөөрнө.
Тендерийг 2018 оны 02 дугаар сарын 22 -ны өдрийн 10.00 цагаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 02 дугаар сарын 22 ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Монгол улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж, “ДЦС-4” ТӨХК-ийн Захиргааны байр, 3 дугаар давхар310 тоот өрөө Худалдан авах ажиллагааны хэлтэс Утас 7018-1309, 7000–1357, 7017-1357, Факс 7018-1309 7000–1357
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С.АНХБАЯР