Тендерийн урилга – Элэгдэлд тэсвэртэй керамик хавтан нийлүүлэх

ТАТАХ

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2018 оны 01 -р сарын 30-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Элэгдэлд тэсвэртэй керамик хавтан”-г сонгон шалгаруулах тендер.

Тендер шалгаруулалтын дугаар: МС-2018/13

“ДЦС-4” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Элэгдэлд тэсвэртэй керамик хавтан” нийлүүлэгчийн тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүйгээр татан авна уу.

Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ѐстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн жил бүрийн борлуулалтын орлого нь тендерт санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна. /2016, 2017 он/
  2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: тендерт санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.
  3. Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын туршлага: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудын жилийн дүн нь тендерт санал болгож буй үнийн дүнгээс багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байна.

Тендерийн хамт: Төсөвт өртгийн 2%

Засгийн газрын бондоор ирүүлсэн тендерийн баталгааг хүлээн зөвшөөрнө.

Тендерийг 2018 оны 03 дугаар сарын 01 -ний өдрийн 10.00 цагаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 03 дугаар сарын 01 ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Монгол улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 -р хороо, Эрчим хүчний гудамж, “ДЦС-4” ТӨХК-ийн Захиргааны байр, 3 дугаар давхар, 310 тоот өрөө, Худалдан авах ажиллагааны хэлтэс,                 Утас: 7018-1309, 7000-1357, 7017-1357, Факс: 7018-1309 7000-1357